Хөвсгөлд бензин шатахууны үнэ 70-90 төгрөгөөр нэмэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ 
                                                                    
	Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт шатахууны үнэ өчигдрөөс эхлэн нэмэгдэж эхэллээ. Шатахуун түгээдэг компаниуд харилцан адилгүй үнээ нэмж байна. Тухайлбал Петровис компани шатахуунаа 70-90 төгрөгөөр нэмжээ.
	
Тус аймагт АИ-92, А-80 тус бүр 70 төгрөгөөр, Дизель түлш 90 төгрөгөөр нэмэгдэж АИ-92 1920, А-80 1740, ДТ-2170 төгрөгөөр борлуулагдаж байна. Бензин шатахууны үнэ яагаад нэмэгдэж буй талаар шатахуун түгээх станцуудаас тодруулахад хотод нэмэгдсэн учраас орон нутагт нэмж байна гэсэн хариулт өгч байлаа.
Тус аймагт АИ-92, А-80 тус бүр 70 төгрөгөөр, Дизель түлш 90 төгрөгөөр нэмэгдэж АИ-92 1920, А-80 1740, ДТ-2170 төгрөгөөр борлуулагдаж байна. Бензин шатахууны үнэ яагаад нэмэгдэж буй талаар шатахуун түгээх станцуудаас тодруулахад хотод нэмэгдсэн учраас орон нутагт нэмж байна гэсэн хариулт өгч байлаа.
	Б.Гантуяа 
                
                
                 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    