Монголын хоёр Их аваргатай Нагоя башё ням гарагт эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумогийн зуны тэмцээн Нагоя башёг ирэх ням гаригт буюу энэ сарын 8-нд Монголын хоёр Их аварга манлайлна.
Нагоя башёгийн банцүкэг өмнөх башёгийн түрүү бөх мэргэжлийн сумогийн 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд тэргүүлж байна. Баруун жигүүрийг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал манлайлжээ. Японоос төрсөн 72 дахь Их аварга Кисеносато банцүкэд нэр нь бичигдсэн ч мөн өнжихөөр болжээ.
Нагоя башёд шинэ озэки Точиношин барилдах бол Гойэдо, Такаясү нар мөн озэки цолтой барилдана. Сэкивакэ цолтойгоор Ичиножёо А.Ичинноров болон Митакеүми нар барилдах болсон байна. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил Комосүби цолтойгоор барилдана. Чиёошома Г.Мөнхсайхан зүүний 8-д, Араваши Э.Дөлгөөн барууны 12-т эрэмбэлэгдээд байгаа юм.
Монголын ирээдүй гэгдэх болсон Хоошёорюү С.Бямбасүрэн, Ёошёояма Б.Анхбаяр нар Санданмэ зиндаанд дэвшсэн байна. Харин Озэки асан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Макүшита зиндаанд бичигдсэн бөгөөд энэ сар өнжихөөр болсон бөгөөд хөлний гэмтлээ эмчлүүлж мэс засалд орох юм.

Д.Өлзий