Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваанд аваргууд учраа бөхчүүдээ давлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэлж аваргууд учраа бөхчүүдээ төвөггүйхэн давлаа.
Энэ жилийн наадмын хоёрын даваанд Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр залуу бөх Ж.Ууганбаярыг, Ардын багш, улсын аварга О.Балжинням залуу бөх Л.Раднаасүрэнг, Улсын аварга Г.Эрхэмбаяр залуу бөх Г.Соджамцыг, Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөх О.Есөн-Эрдэнийг, Улсын аварга С.Мөнхбат залуу бөх Г.Пүрэвбаатарыг тус тус давлаа.
Улсын арслан Х.Мөнхбаатар, Б.Ганбат, Д.Азжаргал, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс,Р.Пүрэвдагва, Улсын гарьд И.Доржсамбуу, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, Д.Рагчаа, А.Цацабшир, Ш.Жаргалсайхан нар учраа бөхчүүдээ давж наадамчин олноо баясгалаа.

Д.Өлзий