Баяр наадмын бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-07-12 09:39:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төр байгуулагдсны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадмын гурвын даваа эхэллээ.

Энэ
даваанд 128 бөх үлдсэн бөгөөд 512 бөхөөс нэгийн даваанд улсын цолтон хоёр бөх унасан бол хоёрын даваанд улсын цолтой 15 бөх өвдөг шороодож үзэгчийн суудалд шилжсэн байна.

Тодруулбал, н
эгийн даваанд улсын харцага Ш.Уламбаяр, залуу бөх Ж.Ууганбаярт, улсын начин  И.Ёндонсамбуу залуу бөх Л.Раднаасүрэнд тус тус уналаа. Харин хоёрын даваанд Монгол Улсын арслан Д.Ганхуяг залуу бөх Г.Алтанбаганад, улсын заан  Д.Бумбаяр аймгийн начин Б.Чинбатад, улсын харцага Х.Гантулга, аймгийн харцага Б.Батсайханд өвдөг шороодсон юм.

Харин Монгол Улсын начин цолтнуудаас
улсын начин М.Цанлиг аймгийн харцага Ц.Ганбатад, улсын начин Л.Гантулга аймгийн харцага Л.Пүрэвдорж, улсын начин Ч.Батчулуун аймгийн харцага Д.Аззаяад, улсын начин Г.Ганжад аймгийн арслан Ж.Алтаншагайд, улсын начин Б.Сугаржаргал аймгийн заан Э.Энх-Амгаланд, улсын начин С.Багахүү аймгийн харцага М.Адъяахүүд, улсын начин Д.Энхбаяр аймгийн заан Э.Баасандоржид, улсын начин Ж.Дагва-Очир аймгийн арслан О.Батцэнгэлд, улсын начин М.Бат-Отгон аймгийн заан Л.Отгонбаатарт, улсын начин Л.Батзориг аймгийн арслан П.Эрхэмжаргалд, улсын начин Б.Хишигбаатар аймгийн арслан Э.Ууганбаярт, улсын начин Л.Шинэбаатар аймгийн арслан Б.Баянмөнхөд тус тус ойчсон байна.
 

Д.Өлзий

Связанные новости