Өсвөрийн бөхчүүдийн барилдаанд Ц.Мөнхбаяр түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой,Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өсвөрийн 128 бөхийн барилдаанд “Булганхан” дэвжээний бөх сумын харцага Цогтбаярын Мөнхбаяр түрүүллээ.
Өсвөрийн барилдаанд Ховд аймгийн Манхан сумын харьяат Гончигсүрэнгийн Батзориг үзүүрлэсэн бол шөвгийн дөрөвт “Хангай” клубын бөх Сүрэнбатын Сүлд, Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний бөх Өнөрбаярын Шийрэв нар үлдсэн юм.

Д.Өлзий