Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ цолтнуудад цол, тэмдгийг нь гардуулж баяр хүргэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-07-12 19:28:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг буулгаж, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж Монгол Улсын начин цолны болзол хангасан, зургаа давж харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол, тэмдгийг нь гардууллаа.

Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын начин, харцага цолны үнэмлэхийг нь гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж баяр хүргэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын начин цол хүртсэн бөхчүүд:

1.    Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, “Өрмөн уул” ХХК, “Жавхлант” дэвжээний бөх Баярсайханы Батжаргал

2.    Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, “Тавантолгой” ХК, Онцгой байдлын Ерөнхий газрын бөх Шоовдорын Дарханбат

3.    Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, Хилийн цэргийн 0208-р ангийн бөх Цогбадрахын Бямба-Очир

4.    Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Булган хангай” дэвжээ, “Сод монгол” групп, Зэвсэгт хүчний 034-р ангийн бөх Дашзэвэгийн Амаржаргал

5.    Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, ТЭЦ-4 ТӨХК, “Импрайлд Гоулд Майнинг” ХХК, “Сүлд” спорт хороо, Шүүхийн шийдвэрийн ерөнхий газрын 435-р ангийн бөх Батбаярын Даваа-Очир

6.    Баянхонгор аймгийн Заг сумын харъяат, цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харцага цол хүртсэн бөхчүүд:

 

1.    Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Монгол шуудан” ХК, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 013-р ангийн бөх Шарын Мөнгөнбаатар

2.    Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Хаан даатгал” ХХК, “Даян” дэвжээ, Зэвсэгт хүчний 325-р ангийн бөх Төрмөнхийн Бэгзсүрэн

3.    Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Мөнхийн үсэг” групп, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх Нацагсүрэнгийн Золбоо

 

Связанные новости