Өгий нуурт аялж байсан хоёр хүн живж нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-15 11:33:00

















Улаанбаатар /МОНЦАМЭ/ Архангай аймгийн Өгий нууранд наймдугаар сарын 11-ний өдөр хоёр иргэн хийлдэг завьтай явж байгаад живжээ.
Нийслэлийн Баянгол дүүргийн харьяат 34 настай эрэгтэй А, 31 настай эмэгтэй Э нар тус нууранд 22 цагийн үед живсэн тухай дуудлага аймгийн Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж наймдугаар сарын 12-ны өдрийн 07 цагт иргэн А-ийн цогцсыг эргээс 200 метр, 6-7 метрийн гүнээс гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Харин  Үндэсний аврах бригадын найман алба хаагч, хоёр авто машинтай хүч нэмэгдүүлэн эрлийг үргэлжлүүлснээр өчигдөр /2018.08.14/ 17:40 цагт эргээс 500 метр, найман метрийн гүнээс иргэн Э-ийн цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өглөө гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Ж.Батсайхан

Связанные новости