Иргэд эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн хэмжээнд иргэдийн эрх зүйн үйлчилгээг сайжруулах зорилгоор энэ оныг ‘’Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил’’ болгон зарлан цуврал арга хэмжээ зохиож байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа.
Тус өдөрлөгийг дүүргийн Хууль зүйн тасаг "ЭНУГ Консалтинг" өмгөөллийн нөхөрлөлийн өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэтэй хамтран дүүргийнхээ Тамгын газрын байранд зохион байгуулж 50 гаруй иргэнд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөв. Иргэд ихэвчлэн хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл, хүүхдийн асран хамгаалагч тогтоолгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл авсан байна.
Ж.Батсайхан