Боксчин Х.Энхмандах, Х.Энх-Амар нар өрсөлдөгчдөө яллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Жакарта /МОНЦАМЭ/. Индонез улсын нийслэлд болж буй Азийн XYIII зуны спортын наадмын боксын тэмцээн өчигдөр эхэлсэн бөгөөд манай гурван боксчин өнөөдөр хүчээ сорьж байгаагаас эхний хоёр болох ах дүүс учраагаа яллаа.
Тухайлбал, эрэгтэйчүүдийн 49 кг-д ОУХМ Х.Энхмандах БНСУ-ын тамирчин Шин Жонгхунтай тулалдаж 3:0-ээр ялсан бол 56 кг-д ОУХМ Х.Энх-Амар Японы тамирчин Цуцуми Хаяатог гурван үеийн турш илт давамгайлж, бүр гуравдугаар үед хүнд цохилтод оруулж тоолуулсан юм.
Ингээд манай боксчин Х.Энх-Амарт шүүгчид 3:2 гэсэн оноогоор ялалтыг нь өглөө.
Одоо орон нутгийн цагаар манай тамирчин ОУХМ М.Намуун эмэгтэйчүүдийн 60 кг-д БНАСАУ-ын тамирчин Чое Хуй Сонгтой тулалдана.
Д.Өлзий