Автобусаар зорчигч 11 481 иргэн шалгалтаар зөрчилтэй гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-28 15:11:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн тээврийн газрын даргын удирдамжийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалтыг энэ сарын 20-25-ны өдөр болж дүнгээ гаргав.

Шалгалтаар зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, хууль дүрэм таниулах мэдээлэл сурталчилгаа хийх, зөвлөмж материал тараах, судалгаа хийх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх, автобусны буудлуудад ажиллаж, картаар үйлчлүүлэх мэдээллийг түгээх, илэрсэн зөрчлийг арилгахад чиглэжээ. 
Энэ ажлын хүрээнд "Сити Баз Консалтинг" ХХК-иас 100 шалгагч, хяналтын ажилтныг 47 автобусны буудалд ажиллаж, нийтийн тээврээр зорчигчдод зөвлөгөө, мэдээлэл өгчээ.

Хамтарсан шалгалтаар энэ сарын 20-25-ны өдрийг дуустал хуваарийн дагуу Энх тайвны өргөн чөлөө 5 шарын буудлаас зүүн 4 замын буудал, зүүн 4 замаас офицеруудын ордон, батоник, цайз 16 зэрэг нийт 60 тээврийн хэрэгслийн зогсоолуудад иргэдэд хууль сурталчлах, зөвлөмж бүхий санамж, зорчигчдод зориулсан товхимол  тарааж, бэлэн мөнгөөр зорчуулахгүйгээр зорчигчийн үүргийг танилцуулан буудлуудад шугам дундын  шалгалт хийсэн байна.

Тав хоногийн турш үргэлжилсэн шалгалтын явцад нийтийн тээврээр зорчиж буй 11.481 зөрчилтэй иргэнийг тээврийн хэрэгслээс буулган, ухаалаг картаар зорчихыг зөвлөж, үлдэгдэл хүрэлцэхгүй байсан смарт картанд 9.820 удаа цэнэглэлт хийж, 9.700 хүнд мэдээлэл өгч, 10.998 хүнд санамж тараасан байна.


Ж.Батсайхан

Связанные новости