Жүдоч Г.Алтанбагана Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
                                                                    
	Жакарта /МОНЦАМЭ/.  Энэ өдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 90 кг-д барилдах Г.Алтанбаганын эхний 2 учраа болох Афганистаны Какар Мох Измайл, Узбекстаны Шахзодбек Сабировыг тус тус ялсан.
	
	Мөн хагас финалд Тажикстаны бөх У.Комроншох-той барилдаж ялснаар аваргын төлөө БНСУ-ын жүдоч Гвак Донгхан-тай хүч үзэн хожигдож Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ.
	
	Өнөөдөр 14 дахь өдрөө үргэлжилж буй Азийн XYIII спортын наадмын жүдо бөхийн тэмцээн Жакарта Конвеншн Центрын Пленари танхим /JCC – Plenary Hall/-д болж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн 100 кг-д барилдсан Л.Отгонбаатар Таджикстаны бөх С.Саидовыг ялж хүрэл медалийн эзэн болов.
	
	Одоо +100 кг-д Ө.Дүүрэнбаяр хоёр ялсан бөгөөд  хэдхэн минутын дараа БНСУ-ын бөх Ким Сунгминтэй алтан медалийн төлөө халз барилдана.
	 
Д.Өлзий
Гэрэл зургийг Ч.Ганбат
        Ulaanbaatar