“Улаанбаатар худалдан авалт-2016”-д оролцогчдыг бүртгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-01-16 13:56:38

Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар худалдан авалт-2016” бизнес чуулга уулзалтыг энэ сарын 20-нд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Чуулга уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, хувийн хэвшлийнхэнтэй хэрхэн хамтран ажиллах талаар  санал солилцох юм.  

Чуулга уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, Улаанбаатар хотын Худалдааны танхимын гишүүд, Олон улсын байгууллагын төлөөлөгч, үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид оролцоно.  

Тус чуулга уулзалт энэ сарын 20-нд Шангри-Ла зочид буудалд болох бөгөөд оролцох хүсэлтэй нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийг www.ubchamber.mn цахим хуудас болон 77003883 утсанд хандаж бүртгүүлэхийг Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

Related news