Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-17 10:11:57

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг Азийн хөгжлийн банкны Тээврийн салбарын захирал Канзо Назая тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Энэ үеэр Улаанбаатар хотод 2024-2028 онд хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцжээ. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Тусгай замын автобус”-ны төсөлд үргэлжлүүлэн хамтарч ажиллахад таатай байх болно. Мөн нийслэлийн ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах, замын ачаалал ихтэй хэсгүүдэд олон түвшний уулзвар барих, явган хүний зам, дугуйн замыг өргөсгөх, нийтийн тээврийн салбарын мэргэжилтэн, инженерүүд болон холбогдох албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлж, чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн” гэв.


Харин Азийн хөгжлийн банкны Тээврийн салбарын захирал Канзо Назая “Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг сайжруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн. Цаашдын хамтын ажиллагаа үр дүнтэй, ач холбогдолтой байна” хэмээн ярьжээ.

Related news