Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдолд хариу өгч, төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-17 14:15:02

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2022-2024 онд 11-11 төвд иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, өргөдөл гомдлын талаарх тайланг сонсжээ.


Тус төвд 2022 онд 173717, 2023 онд 150849 иргэн утсаар болон сошиал сувгаар хандсан байна. Утсаар тус төв 2022 онд 72679, 2023 онд 94080 дуудлага хүлээн авч дунджаар 64,5 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ. Үүнээс 2022 онд 51453 иргэний санал хүсэлт, гомдлыг бүртгэн холбогдох байгууллагад шилжүүлж, 97,3 хувийг, 2023 онд 68580 иргэний санал гомдлыг шилжүүлж  96,3 хувийг тус тус шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна.


Ингээд иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдолд хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Уг төв иргэдийн санал хүсэлт, гомдлыг утсаар, вэб хуудсаар, и-мэйлээр, дуут шуудангаар, фэйсбүүкээр, биечлэн, И-Монголиа-гаар хүлээн авдаг байна.

Related news