“Талибан” бүлэглэлийн толгойлогч амьд гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-07 14:02:55

ИСЛАМАБАД. /Xinhua/. Пакистанд буудалцсаны улмаас нас нөгчсөн гэж Афганистаны албаны хүмүүс мэдээлсний дараа, амьд гэдгээ дуут илгээлтээр дамжуулан Афганистаны “Талибан” бүлэглэлийн толгойлогч Мулла Ахтар Мансур мэдэгдэв.

“Пакистаны Кучлакт болсон дотоодын тэмцлийн үеэр би шархадсан эсвэл нас нөгчсөн гэх цуу яриа үнэн биш. Энэ бол дайсны ухуулга. Талибаны дотоодын ялгаа нь тэмцэлд хүргэсэн гэсэн дайсны ухуулга” гэж Мансур хэлжээ.

Пакистаны Белужистан мужид болсон уулзалтын үеэр буудалцаж, шархадсаны улмаас нас нөгчсөн гэж Афганистаны Дэд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Султан Файзи мэдэгдсэнээс хойш хоёр өдрийн дараа уг дуут илгээлтийг нийтэлсэн байна.

“Белужистан мужийн төв Кветта хотод болсон буудалцааны үеэр “Талибан” бүлэглэлийн толгойлогч Мулла Ахтар Мансур шархадсан гэдгийг Афганистаны Засгийн газар нотолж байна. Тэрбээр амьд үлдсэн эсэхийг мэдэхгүй” гэж тус улсын Гүйцэтгэх тэргүүн Абдулла Абдулла мэдэгдсэн юм.

Уг дуут илгээлт үнэхээр Мансурынх эсэхийг тогтоогоогүй байна.

Х.Аминаа

 

Related news