Сүхбаатарын тээвэрчид 90 жилийн ойгоо тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 19:00:42

Сүхбаатар аймгийн тээвэрчид салбарын түүхт 90 жилийн ойгоо  Баруун-Урт хотын их жанжин Д.Сүхбаатарын талбайд хүндэтгэлийн цэцэг өргөснөөр тэмдэглэж эхэллээ.

Баяндэлгэр сумын иргэн Ц.Очирцогтын “79-00 СҮА” дугаартай “ГАЗ М21” маркийн хар өнгийн машинаар тэргүүлсэн автопарад тус аймагт бүртгэлтэй 7000 шахам автомашины  бүхий л төрөл марк оролцлоо.  Мөн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт, том оврын автомашины жолооч нарын уран жолоодлогын үзүүүлэх тоглолт тэмцээн, авто тээвэр бүхий байгууллагуудын өдөрлөг, гар бөмбөгийн тэмцээн зэрэг олон хэлбэрийн ажил  өнөөдөр болж байна.

 Тус  аймагт 1949 онд ГАЗ-51 маркийн 6 автомашинтай, 20 гаруй ажилчин, албан хаагчтай “Авто өртөө” байгуулагдсан тэр үеэс авто тээврийн байгууллагын түүхэн замнал эхэлсэн байна. 

Г.Сүхээ

関連ニュース
コメント