Али Баба спортын салбарт хүч сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-09-14 11:49:11

Цахим худалдааны дэлхийн тэргүүлэх группүүдийн нэг Хятадын “Али Баба” компани спортын хувцас хэрэглэлийн “Али” корпораци байгуулснаа зарлалаа.

Шинээр байгуулагдсан Али спортын корпорацийн хувьцааг Алибаба групп эзэмшиж, Sina болон Yunfeng Capital хамтран санхүүжилт хийжээ.2014 оноос эхлэн Evergrande Taobao хөлбөмбөгийн клубийн хувьцаа эзэмшин, Реал Мадрид, Байерн, NBA-ийн од Коби Брайнттай хамтран ажилласнаас хойш Алибаба групп спортын салбарт танигдаж эхэлсэн юм. Алибаба группийг үүсгэн байгуулагч Жек Ма: “Ирэх 10 жилд Алибаба группийн стратегийн хоёр том чиглэл бол эрүүл мэнд, аз жаргал хоёр юм” гэжээ.

Хөххот. Б.Занданхүү

関連ニュース
コメント