Монгол Улс, Европын Холбооны парламентын бүлгийн цахим уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-03-22 08:47:50

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улс, Европын Холбоо хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Европын Парламенттай харилцах бүлэг, Европын Парламентын Төв Ази, Монголтой харилцах бүлэг хоорондын цахим уулзалтыг “35 жилийн ойг парламентын үүднээс тэмдэглэх нь” сэдэвтэйгээр энэ сарын 20-нд Брюссель дэх ЭСЯ-наас санаачлан зохион байгуулав.


Цахим уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Европын Парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, Европын парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски, Европын парламентын гишүүн Тиерри Мариани, Элчин сайд Л.Болд болон Монгол Улсын Гадаад харилцааны яам, Брюссель дэх ЭСЯ, Европын Холбооны Гадаад харилцааны алба, Европын Парламентын төлөөлөгчид оролцлоо.


Уулзалтаар Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар болон Парламент хоорондын хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгох асуудлаар санал солилцов.

関連ニュース