СҮХБААТАР: “Өвс худалдана” гэх нэрээр иргэдийн 48,6 сая төгрөгийг залилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-03-28 09:22:21

Баруун-Урт, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Өвс худалдана гэх нэрээр иргэд, малчдыг залилж байна. 2024 он гарснаас хойш өвс худалдан авахаар бусдын данс руу 2,3 саяас 18 сая төгрөг буюу нийтдээ 48,6 сая төгрөгийг шилжүүлж, нийт найман иргэн залилуулсан тухай аймгийн Прокурорын газраас мэдээллээ.


Тодруулбал, Баруун-Урт, Баяндэлгэр, Мөнххаан, Түвшинширээ сумын нэр бүхий иргэд цахим залиланд өртөж, одоогоор хэргийг аймгийн Цагдаагийн газарт гомдол гарган шалгуулж байна.


Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт зуд гамшгийн хэмжээнд хүрч, олон тооны мал хорогдож хаваржилт хүнд байна. Иймд иргэд, малчид та бүхэн гэмт этгээдэд хууртаж, хохирохоос урьдчилан сэргийлэхийн тулд цахим орчин болон гар утсаар харилцаж байгаа мэдээлэлд яаран итгэлгүй, сайтар нягталж байх, өвс, тэжээл худалдаж авахаар урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг Сүхбаатар аймгийн Прокурорын газраас анхаарууллаа.

関連ニュース