Төр, хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын босго оноог нэг түвшинд тогтоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-18 14:45:52

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх журамд орсон өөрчлөлтийн талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуулийн төлөөллүүдэд танилцууллаа.


Өөрчлөлтөөс онцолбол их, дээд сургуульд оюутан элсүүлэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэг ижил байхаар тогтоосон байна. Ингэснээр элсэгчид ижил босгоор мэргэжлээ сонгон суралцана гэсэн үг. Энэ талаар БШУЯ-ны Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир Өмнө нь төрийн өмчийн сургуулийн сувилагчийн ангийн босго 480 оноо байсан бол хувийн хэвшлийн их, дээд сургуулийн хүний их эмчийн ангийнх 410 байв. Өмчийн хэлбэр харгалзаж босго оноо тогтоосноор хүний их эмч нь сувилагчаасаа бага оноогоор элсдэг тогтолцоо хэрэгжиж байсан. Цаашид ч өмчийн хэлбэр харгалзахгүйгээр шалгуур шаардлагыг ижил байлгана хэмээв.


Түүнчлэн Элсэлтийн шалгалтын босго оноог шинэчлэн тогтоохдоо өмнөхөөс нь бууруулахгүйгээр хуульчлан тогтоожээ. Энэ талаар Х.Тамир Жил бүр босго оноог шинэчилнэ. Зарим мэргэжил дээр өмнөх оноог нь барьж болно. Заримыг нь нэмнэ. Харин бууруулж болохгүйгэж тайлбарлалаа.


Энэ жилийн тухайд орон нутгийн сургуулийн босго оноо 420 байх бол нийслэлийн их, дээд сургуулиудад мэргэжлийн ангиллаас хамаарч ялгаатай тогтоосон байна.

関連ニュース