Малын шүлхий өвчнөөс сэргийлэх эргүүл ажиллаж байна
Архангай /МОНЦАМЭ/. Малын шүлхий өвчин Цахир сумын Ужигийн ам, Бодонтын давааны орчмын айл өрхийн малд илэрч, тархалт нь нэмэгдэж байгаатай холбогдуулан Хангай сумын Засаг даргын Орлогчоор ахлуулсан ажлын хэсэг сумынхаа Баян-улаан, Тэрх, Чандмань багийн Баруун эх, Зүүн эх болон Арбаясгалан багийн Буйруутын аманд өвөлждөг айл өрхөд шүлхий өвчний илрэх шинж тэмдэг, сэргийлэх арга хэмжээг сурталчилан таниулж ажиллажээ.
853 өдөр