Томуу, томуу төст өвчний эсрэг вакцинд 1500 иргэн хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-11-06 20:19:57

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд, эцэг эхчүүдэд мэдээлэл зөвлөгөө тогтмол өгч ажиллаж байна. Мөн  томуу, томуу төст өвчний эсрэг вакцинд амбулаторийн эмч сувилагч, хүүхдийн эмч, өрхийн эмч сувилагч, төрөх эмэгтэйчүүд, зорилтот бүлгийн иргэд зэрэг 1500 орчим иргэнийг хамруулахаар төлөвлөжээ.

Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн байдлаар 4500 орчим хүн амбулаторийн үзлэгт  хамрагдсанаас 6,6 хувийг томуу томуу төст өвчин эзэлж байгаа бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Эцэг эхчүүд бага насны хүүхдээ дулаан хувцаслаж, амин дэмтэй хоол хүнс өгч, томуугийн шинж тэмдэг илэрвэл дур мэдэн антибиотек болон эм өгөхгүй, өрхийн эмчдээ хандахыг анхааруулж байлаа.

Холбоотой мэдээ