Урьдчилан сэргийлэх үзлэгт 1400 гаруй бяцхан үрс хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-21 08:32:38

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны төлөвлөгөөндөө аймгийнхаа ирээдүй болсон бяцхан иргэдийн төлөө нэлээд олон ажлуудыг хийхээр төлөвлөн хэрэгжүүлж байна.  

Эдгээр ажлын нэг болох “Эрүүл хүүхэд–Сэлэнгийн ирээдүй” уриан дор хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийг аймгийн төв Сүхбаатар сумын цэцэрлэгүүдэд зохион байгуулжээ. Энэ үйл ажиллагаанд Сүхбаатар сумын дөрвөн багийн 16 эмч, мэргэжилтнүүд оролцож нийт 1400 гаруй бяцхан иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулав.

Эл үзлэг энэ сарын 12-ноос 20-нд болсон. Эмч нар хүүхдийн эрүүл мэндийн ерөнхий үзлэг, амны хөндий, чих, хамар хоолойн эмчийн үзлэг оношилгоо, бие бялдрын өсөлт, хөгжилтийн түвшинг тогтоох, хөвгүүдийн үзлэг, цагаан хорхойн шинжилгээ хийжээ.

Мөн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа, мэдээллийн сан үүсгэх зэрэг ажлыг зохион байгуулсан байна. Үзлэгийн үеэр өвчин илэрсэн хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө мэдээлэл өгч, цаашид эргэх холбоотой байхыг зөвлөж ажиллав

Холбоотой мэдээ