Нийт сонгогчдын 64,8 хувь нь саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-06-24 18:26:31

Сүхбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойргийн 64 хэсгийн хороонд сонгуулийн санал хураалт амжилттай үргэлжилж байна. 17.00 цагийн байдлаар нийт сонгогчдын 64,8 хувь нь саналаа өгсөн байна. Эрдэнэцагаан суманд бороо орсны улмаас зарим хэсгийн хороодын дүн мэдээ хугацаанаасаа хоцорч ирж байгааг хэллээ.

Уулбаян, Халзан, Асгат, Түвшинширээ суманд санал хураалтын ирц хамгийн өндөр буюу 70 гаруй хувьтай байна.

Сонгуулийн санал хураалт эхлээд 10 цаг болж байна. Энэ хугацаанд зарим хэсгийн хороодод хурууны хээ уншигчийн принтер болон санал тоолох хар хайрцаг гацсан байна. Үүн дээр мэдээлэл технологийн баг шуурхай ажиллаж, гэмтлийг богино хугацаанд засварлах, нөөц хар хайрцгийг ажиллагаанд оруулах зэргээр санал хураалтыг хэвийн горимд оруулжээ. 

Холбоотой мэдээ