17.00 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт сонгуулийн явц 47.37 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-06-24 18:29:09

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт 17.00 цагийн байдлаар санал өгөх нийт 71675 сонгогчдоос 33952 иргэн саналаа өгч, 47.37 хувийн ирцтэй байна. Аймгийн сонгуулийн ирцийг сумдаар нарийвчлан харуулбал:

-Алтанбулаг суманд 3180 сонгогчоос 1619 сонгогч саналаа өгч 50.91 хувь

-Баруунбүрэн суманд 1952 сонгогчоос 1297 сонгогч саналаа өгч сонгогчийн ирц 66.44 хувьтай,

-Баянгол суманд 3680 сонгогчоос 1867 иргэн саналаа өгч 50.37 хувийн ирцтэй,

-Ерөө суманд 4519 сонгогчоос 2286 нь саналаа өгч 50.59 хувьтай,

-Жавхлант 1355 сонгогчоос 687 иргэн саналаа өгч 50.70 хувьтай,

-Зүүнбүрэн сум 1874 сонгогчоос 1045 саналаа өгч 55.76 хувь,

-Мандал нийт 18027 сонгогч санал өгөхөөс 6644 нь саналаа өгч 36.86 хувьтай,

-Орхон сум 1554 сонгогчоос 893 иргэн саналаа өгч, 57.46 хувьтай,

-Орхонтуул суманд 2510 сонгогч санал өгөхөөс 1213 нь өгч 48.43 хувийн ирцтэй,

-Сайхан сум 6419 сонгогчоос 3200 нь саналаа өгч, 50.79 хувьтай,

-Сант сум 1491 сонгогчоос 814 сонгогч саналаа өгч 54.59 хувийн ирцтэй,

-Сүхбаатар сум 15133 сонгогчоос 6975 нь саналаа өгч 46.09 хувийн ирцтэй,

-Түшиг сум 1230 сонгогчоос 653 сонгогч саналаа өгч 53.09 хувийн ирцтэй,

-Хүдэр сум 1769 сонгогчоос 1070 саналаа өгч, 60.49 хувьтай,

-Хушаат сум 1308 сонгогчоос 699 нь саналаа өгч 53.44 хувьтай,

-Цагааннуур сум 3029 сонгогчоос 1518 нь саналаа өгч 50.12 хувийн ирцтэй,

-Шаамар сум 2643 сонгогчоос 1412 сонгогч саналаа өгч 53.42 хувийн ирцтэй байна.

Ингээд Сэлэнгэ аймаг нийтдээ 71675 сонгогчоос 3352 нь саналаа өгч 47.37 хувийн ирцтэй санал хураалт хэвийн явж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн Сонгуулийн хороонд хоёр хүсэлт иржээ. Энэ нь өөрийн гэрийн хаяг дээр өөр хүний нэр байна гэсэн мэдээллийн дагуу аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс шалгал хийж, иргэнд хариуг нь өгсөн байна. Нөгөө нь Мандал суманд болсон аадар борооны улмаас компьютерийн тэжээл шатсан аж. Үүнийг засварлаж, Мандал сум дахь 3-р сургууль дээрх хэсгийн хорооны үйл ажиллагаа хэвийн явж байна хэмээн аймгийн Сонгуулийн хорооны дарга Ө.Сувдаа мэдээлэл өглөө.  

Холбоотой мэдээ