"Женко тур бюро" ногдол ашгаа өөрчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-17 14:24:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Женко тур бюро” ХК хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг хуваарилахаа мэдэгджээ. Ингэхдээ 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 10 төгрөг буюу нийт 799.8 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлээд байв. Гэсэн хэдий ч "COVID-19"-ийн цар тахлын улмаас гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүсч, компанийн нөхцөл байдал хүндэрсэн тул тус компанийн ТУЗ-ийн энэ оны 12 дугаар сарын 14-ний тогтоолоор нэгж хувьцаанд 1 төгрөгийн ногдол ашиг тараахаар өөрчлөн шийдвэрлэжээ. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр гаргах аж. Улмаар ногдол ашгийг энэ оны 12 дугаар сарын 31-ний дотор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв. 

Холбоотой мэдээ