В.Дамдинсүрэн эх орныхоо торгон хилийг нар зөв тойрно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-07-29 12:31:37

Ахмад хилчин, бэлтгэл хурандаа В.Дамдинсүрэн эх орныхоо торгон хилийг нар зөв тойрон аялсаар  Хөвсгөл аймгийн хилийн хэсэгт хүрэлцэн ирсэн бол өнөөдөр тус аймагт 25 дахь хоног дээрээ аялж байна.

Тэрээр “ Хөвсгөл нутаг  гайхамшгийн орон юм. Хаашаа л харна өндөр сүрлэг уулс, өтгөн шигүү ой тайга, уулын ширүүн урсгалт голууд, уулын ам судаг болгоноос  ус ундарч байна” хэмээн цахим хуудсандаа онцолжээ. В.Дамдинсүрэн Монгол Улсын нутаг дэвсгэрийн хойд захын  цэг Монгол шарын даваанд гарахаар Цагааннуур сумаас хөдөлсөн бөгөөд замаараа цаатны зүүн тайгаар дайран, Тэнгис, Шишгэдийн голын эхээр гарч Ханх сум орох гэнэ. 

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ