АНУ-д нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалт зүүх журмыг сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-04-14 15:25:14

ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа “COVID-19” халдварын тархалтад үнэлгээ хийж байгаатай холбоотойгоор нисэх онгоц, нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалт зүүх журмыг 15 хоногоор сунгаж байгаагаа лхагва гарагт мэдээлжээ.


Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ АНУ-д давамгайлан тархах болоод буй коронавирусний “омикрон” хувилбарын “BA.2” дэд хувилбарыг судлахад хугацаа шаардлагатай байгааг харгалзан амны хаалт зүүх журмын хэрэгжих хугацааг ирэх тавдугаар сарын 3 хүртэл сунгасан байна.  


CDC”-ийн мэдэгдэлд дурдсанаар, өвчлөл нэмэгдсэн тохиолдолд хүнд өвчтөнүүд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо, эрүүл мэндийн тогтолцооны чадавхид үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлэхийн тулд амны хаалт зүүх журмын хэрэгжих хугацааг сунгахаар шийдвэрлэжээ. 

Холбоотой мэдээ