БУЛГАН: БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Булган аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-12-25 17:38:07

Булган, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх орон нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэх асуудлаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, салбарын төлөөллийн хамт Булган аймагт арванхоёрдугаар сарын 23-26-ны өдөр ажиллаж байна.


Засгийн газрын хуралдаанаар БОАЖЯ-наас гаргасан өвлийн аялал жуулчлалын төлөвлөгөөг 2023 оны арванхоёрдугаар сарын 20-нд баталсан.

 

Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга болон төрийн холбогдох байгууллагын удирдлагуудад Засгийн газрын хуралдаанаар даалгасан юм.  


Иймд аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор өвлийн улиралд ирэх жуулчдыг татахад нутгийн иргэдийн оролцоог хангаж, өвлийн эвент үйл ажиллагааг хийхэд орон нутгийн санал санаачилгыг дэмжин ажиллах аж.

 

Мөн “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрийг малчдад тулгуурлан хийх төлөвлөгөө, аргачлалын талаар мэдээлэл өглөө. 







Холбоотой мэдээ