СЭЛЭНГЭ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-28 09:36:39

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Мал эмнэлэг, үржлийн албаны 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль гардууллаа.

 

-Алтан гадас одонгоор Сүхбаатар сумын ахмад малзүйч Д.Дархан-Аварга, П.Энхтуяа, Ц.Алтанцэцэг, Цагааннуур сумын ахмад мал зүйч Б.Буянт, Ч.Алтанхуяг, Баруунбүрэн сумын ахмад мал зүйч Ч.Ганхуяг.

 

-Хөдөлмөрийн хүндэт медалиар Шаамар сумын ахмад малзүйч Ц.Ганзориг, Алтанбулаг сумын ХАА тасгийн дарга, малзүйч Б.Буян-Өлзий нарыг шагнасныг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж гардуулан өглөө.

 

Мөн баярын үйл ажиллагааны үеэр “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр аймгийн Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн албаны дарга Д.Лхагвагэрэл, “Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Ерөө сумын ахмад малын эмч Д.Цэрэндолгор нарын 14 хүнийг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Жуух бичиг”-ээр Ерөө сумын Мал эмнэлгийн тасгийн хяналтын улсын байцаагч А.Анхбаяр, Зүүнбүрэн сумын Мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч О.Өлзийбүрэн нарын 8 хүнийг Мал эмнэлгийн Ерөнхий газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр Мандал сумын ахмад малын эмч Д.Даваахүү, Ерөө сумын ахмад малын эмч Д.Цолмон нарын 13 хүнийг шагналаа.

 

Мөн  Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн” тэмдгээр Орхонтуул сумын “Сүргийн ундраа” Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн захирал, малын эмч Г.Эрдэнээ, Орхонтуул сумын "Анар уул" МЭҮН-ийн захирал, ахмад малын эмч Б.Миеэ, Орхон сумын ахмад малын эмч Д.Дуламсүрэн, Орхонтуул сумын ахмад мал зүйч Л.Дамдиндорж нарыг шагналаа.

 

Түүнчлэн Мал эмнэлэг, үржлийн албаны 100 жилийн ойн хүрээнд зарим ахмад мал зүйчдийг Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт өргөмжлөл”, Сэлэнгэ аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр тус тус шагнаж урамшууллаа.

 

Холбоотой мэдээ