СҮХБААТАР: Хээрийн штаб ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-01-10 19:43:46

Баруун-Урт 2024 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/.  Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр отрын хээрийн штаб байгуулахаар болсон. Тэгвэл өнөөдөр Эрдэнэцагаан, Сүхбаатар, Асгат сумдын зааг нутагт

хээрийн штаб байгууланажиллаж эхэллээ.



Штаб нь Эрдэнэцагаан сумын нутаг Лагийн нуурын урд талд 37-р точик гэдэг газар байгуулагдсан бөгөөд малын эрэлд явж буй малчдад эрүүл мэндийн үйлчилгээ, түр байрлах, алдагдсан малын мэдээллийг нэгтгэн Сумдын тамгын газарт мэдээлэх ажлыг хийнэ. Үүнтэй холбоотойгоор штабын  бүрэлдэхүүнд сумын удирдах албан тушаалтан, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, жолооч, тогооч гэх мэт хүмүүс багтжээ.

 

Хээрийн штабын байршил: "N 46.62016 E 116.05208" юм. 

Холбоотой мэдээ