Сийлбэрчин Ч.Тогтохбаяр Харбины цас мөсний фестивалиас хоёр шагнал хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-16 14:37:03

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Хятадын Харбин хотод уламжлалт цас, мөсний фестиваль 29 дэх удаагаа боллоо. Энэхүү наадмыг гадаадын жуулчид төдийгүй уг фестивальд бүтээлээ сойдог сийлбэрчид ч хүсэн хүлээдэг.


Манай улсын уран бүтээлчид 10 гаруй жилийн өмнөөс оролцож эхэлсэн бөгөөд тогтмол шагнал хүртдэг уламжлалтай болоод байна. Энэ жилийн фестивальд сийлбэрчин Ч.Тогтохбаяр цасан баримлын төрөлд мөнгөн медаль, мөсөн баримлын төрөлд “Галт шувуу” бүтээлээрээ тусгай шагнал хүртжээ.


Уран бүтээлч Ч.Тогтохбаяр нь Баянхонгор аймгийн Баянговь суманд 1986 онд төрсөн бөгөөд 2003-2005 онд Мэргэжил сургалт үйлдвэрийн сургууль, 2005-2009 онд СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураач, уран сийлбэрч мэргэжлээр төгссөн юм. 





Холбоотой мэдээ