БАЯНХОНГОР: Цас орж, шөнөдөө -37 градус хүрч хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-02-28 13:06:40

Баянхонгор, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн нийт нутгаар энэ сарын 29-нийг хүртэл хүйтний эрч чангарна. Ирэх сарын 1, 2-нд сулрах боловч гуравдугаар сарын 3-ны өдрөөс эргэн хүйтэрнэ.


Гуравдугаар сарын 1-3-нд Алтайн салбар уулсын нутгаар 12-14 м/с, зарим үед 18 м/с хүрч ширүүсч явган шуурга шуурах бол 3-нд хангай, хээр талын зарим нутгаар цас орохыг аймгийн УЦУОША-наас мэдээлэв.


Энэ долоо хоногийг дуусталх хугацаанд Баянхонгор аймгийн 

- Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн

- Гурванбулаг, Заг Байдрагийн хүрэн бэлчирт шөнөдөө 32-37 градус, өдөртөө 13-19 градус хүйтэн

- Говь, хээр талын нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ