СЭЛЭНГЭ: 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-26 09:37:41

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод эхэллээ.  

 

Сүхбаатар сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн А/129 тоот "Хугацаат цэргийн албаны ээлжит татлага" захирамжаар нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 26-29-ний өдрүүдэд Сүхбаатар хотод зохион байгуулж байна.

 

Энэхүү цэрэг татлагад 18-25 насны 1998 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2006 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд төрсөн залуучууд хамрагдах юм.

Холбоотой мэдээ