Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говь-Алтайн нутаг, Завханы өмнөд, Баянхонгорын хойд хэсгээр маргааш өдөр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бага зэргийн хур тунадас орж, сэрүүсэж, салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар малчид, иргэд, тариаланчдад анхаарууллаа.
1713天