Мод бэлтгэх квотын үнийг өөрчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойгоос бэлтгэж ашиглах хэрэглээний мод, түлээнд ногдуулах төлбөрийн хэмжээг өөрчилсөн нь энэ оны 1 дүгээр сараас хэрэгжиж байна.
Засгийн газрын 2020 оны 184 дугаар тогтоолоор ойн цэвэрлэгээний ажлаар бэлтгэх галын түлээнд тээвэрлэлтийн зай 50 км-ээс дээш бол 1 м куб нь 2964 төгрөг, 50 км-ээс доош 3853 төгрөгөөр тус тус шинэчлэн батлаад байна.
Өөрөөр хэлбэл, нэг "Портер" машин түлээ 4 м.куб болдог ба бэлтгэх модны квотын үнэ 11.856 төгрөгөөс 15.412 төгрөгийн хооронд тогтоожээ.
Хожуул болон гишүүг үнэ төлбөргүйгээр ой цэвэрлэх журмаар бэлтгэж болно. Гэхдээ ой руу нэвтрэхээс өмнө төлбөрөөс чөлөөлсөн эрхийн бичгийг харьяа шатны байгаль хамгаалагчаас авч, ойд үйл ажиллагаа явуулах заавар зөвлөмжтэй танилцаж, мөрдөж ажиллах юм.