“King Tug “-ийн тулаан хойшиллоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн боксын IBO (International Boxing Organization) холбооны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт мэргэжлийн ринг дэх ээлжит тулаанаа ирэх тавдугаар сард хийхээр товлож байсан ч зургадугаар сард болж хойшлогдлоо хэмээн “Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин мэдээллээ.
2282天