Баянхонгор аймгаас төрийн наадмын түрүү бөх тодорлоо
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс
байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн
мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн
ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэрэг, сумын
цолтой болон залуу 512 бөх зодоглосноос Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат “Алдар”
спорт хороо, “Тэргүүн богд” дэвжээний бөх улсын начин Э.Батмагнай ес даван
түрүүлж, улсын арслан цол хүртлээ.
2天