Халх голын 80 жилийн ойн уралдааны шилдгүүд тодорлоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул
дүүргийн ИТХ, Боловсролын хэлтэстэйгээ хамтран Халх голын дайны 80
жилийн ойг угтан ЕБС-ийн сурагчдын дунд уран зураг, гар урлал, эссэ
бичлэгийн уралдааныг гурван үе шаттай зохион байгуулсан байна. Шилдэг
бүтээлийн эздийг ОХУ-ын Буриадын Селенгинский районы зуслан болон Монгол
Улсын "Найрамдал" олон улсын зусланд үнэ төлбөргүй амрах эрхийн бичгээр
шагнажээ.
2267天