Улсын Филармонийн “NEW SEASON 2019” тоглолтод шинэ бүтээлүүд эгшиглэнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Филармони жил бүрийн 10 дугаар сард дараа жилийнхээ уран бүтээлийг нээж “NEW SEASON” тоглолтоор үзэгч, сонсогчиддоо бэлэг барьдаг уламжлалтай. Энэ жилийн нээлтийн тоглолтоо Монголын хөгжмийн урлагийг өөрийн оронд төдийгүй дэлхий дахинд түгээн хүргэсэн, орчин цагийн уран бүтээлчдийн авьяас билэг, уран чадварын бүхий л ололтыг цогцлоосон, чадварлаг хөгжимчдийн бүрдэл бүхий Морин хуурын чуулгын шинэ бүтээлээр нээнэ.
2446天