Энэ жилийн улаанбуудайн цавуулаг өндөр, чийг багатай байна
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээгээр 5537,0 тонн үр тариа хураан аваад байна. Нийтдээ 32,4 га талбайгаас үр тариа хураан авахаар урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд одоогоор 6795,0 га талбайгаас дундажаар 8,0 центнер ургац хурааж байна.
2881天