Байгалийн үзэсгэлэнт газруудаа хаягжуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг байгалийн үзэсгэлэнт зарим газруудынхаа хаягжуулалтыг сайжрууллаа.
Тус аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудад нийт 86 ширхэг тэмдэг, тэмдэглэгээ, замын хаягжилтын самбаруудыг байршуулсан байна.
Тодруулбал Баяндалай сумын /Баян, Төхөмийн нуур, Гэгээтийн хөндий, Ноён сумын Толь хад, Сарын хөндий, Ноён богд уул, Сэврэй сумын Сэврэй хадны сүг зураг, Хонгорын гол, Гурвантэс сумын Нарандаац, Зуун мод зулганай, Хэрмэн цав, Бүгийн цав, Ухаа Толгод, Булган сумын Баян заг, Төгрөгийн ширээ, Хавцгайтын хадны сүрэг зураг, Ханхонгор сумын Ёлын ам, Дүнгнээгийн ам, Мухар шивэртийн ам, Хавцгайтын ам, Ханбогд сумдын Дэмчогийн хийд, Баяжихын агуй зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудад замын тэмдэг нэршлийг бүрэн хаягжуулжээ.
Ингэснээр гадаад, дотоодын аялагчдад хөтөч болох бөгөөд байгалийн үзэсгэлэнт газруудын байршлыг тодотгосон ажил боллоо гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Д.Мишигсүрэн