Орхон аймгийг “Хотын статустай” болгох талаар иргэд санал нэгдэв
Орхон /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх уулзалт, хэлэлцүүлэг Орхон аймагт хоёр өдөр үргэлжиллээ. Уулзалт, хэлэлцүүлгийг УИХ-ын Тамгын газрын ахлах зөвлөх, Ажлын хэсгийн ахлагч Ц.Батбаатар удирдаж Баян-Өндөр, Жаргалант сумын иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонссон юм. Уулзалтын үеэр иргэд, Орхон аймгийг “Хотын статустай” болгох нь зүйтэй гэсэн санал зонхилж байв.
2911天