Баянгол дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэг хэвийн горимд ажиллаж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн
сайдын “Томуу, томуу төст өвчний бэлэн байдал, эмнэлгийн тусламжийн байдалд
дэмжлэгт хяналт хийх” удирдамжийн дагуу ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын
дарга Р.Оюунханд, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, Хүүхдийн нэгдсэн эмнэлэг болон “Ахмад
настан, хүүхдийн II эмнэлэг”-т ажиллалаа.
2326天