Хөнгөлөлттэй эмийн жагсаалт шинэчлэгдэж, зарим нэр төрлийн эм шинээр нэмэгдлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэчилсэн жагсаалтад 159 ерөнхий нэршлийн, 590 худалдааны нэршлийн эмүүд багтсан бөгөөд эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, мэргэжлийн холбоод зэргээс ирүүлсэн ерөнхий нэршлийн болон худалдааны нэршлийн эм шинээр оруулах, өөр тун хэмжээтэй эм оруулахаар хүсэлтүүдийг судалж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын “Аргачлал шинэчлэн батлах тухай” А/102 дугаар тушаалын хөнгөлөлт олгох эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээг тогтоох шалгуурт нийцсэн эмүүдийг жагсаалтад нэмсэн байна.
1025天