Эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага өмнөх оны мөн үеийнхээс гурав дахин өсчээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн хэмжээнд долоодугаар сарын 20-ны өдрөөс наймдугаар сарын 3-ныг хүртэлх хугацаанд аврах ажиллагаа, техникийн холбогдолтой ослын 24, объектын гал түймрийн 63, нийт 87 удаагийн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 92 иргэний амь насыг авран хамгаалжээ.
2514天