"И-март", “Веллмарт”, “Гүүд прайс” зэрэг сүлжээ дэлгүүрт лангуу, кассны үнэ зөрсөн зөрчил илэрчээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Скай хайпермаркет” ХХК-ийн “И-март Чингис” салбар, “Сэнтрал Экспресс Cи Ви Эс” ХК-ийн “CU” сүлжээ дэлгүүрийн 37/10-р хороолол салбар, “Веллмарт чейн” ХХК-ийн “Веллмарт” супермаркет, “Үлэмж гросерс” ХХК-ийн “Гүүд прайс” супермаркет зэрэг сүлжээ дэлгүүрт лангуу болон кассны үнэ зөрсөн зөрчил нотлох баримтаар тогтоогдсон тул тухайн аж ахуй эрхлэгчдэд тус бүр 5 сая төгрөгийн торгууль ногдууллаа.
992天