Жендэрт суурилсан хүчирхийллийн дуудлага, мэдээллийн нэгдсэн санг нээлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ЦЕГ-ын дарга, НҮБ-ын Хүн амын сангийн "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх" төслийн хүрээнд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч нар хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд өнөөдөр Хууль зүйн хүрээлэнд Жендэрт суурилсан хүчирхийллийн дуудлага, мэдээллийн нэгдсэн санг нээх ажиллагаа боллоо. Энэ төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн сангийн программ хангамжийг үүсгэх, цагдаагийн албан хаагчийг үе шаттайгаар сургаж дадлагажуулах, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой нэгдсэн сан нээж байгаа юм.
2732天