“Манлайлагч хүүхэд, манлайлагч багш”-ийг шалгаруулан урамшуулав
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газраас “Багшийн хөгжил”, “Ирээдүй 1+1” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд 2018 онд аймаг, бүс, тивийн хэмжээнд спортын төрлөөр амжилт гаргасан сурагчид, орон нутаг, бүс, улсын чанартай олимпиад, тэмцээн уралдаанд амжилт гаргасан сурагчид, бэлтгэсэн багш нарыг “Манлайлагч хүүхэд”, “Манлайлагч багш”-аар өргөмжлөх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
2345天