Гэсэр багшийн шүтээнийг ханш нээх өдөр хүртэл хийддээ залах ажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Жагарын 84 дүвчингийн нэг ард олноо Өвгөн Гэсэр лам хэмээн хүндлэгдсэн Тойн эрдэнэ Цэвээнрашийн Чүлтэмжамцын гүдэнг Цахир сумын төвд байрлах Донагдамбаравжаалан хийдэд энэ сарын 23-ны өдөр заллаа. Гэсэр багшид мөргөж, золгох, буян үйлдэж, ажил үйлс, амьдралаа даатган залбирах Монголын сүсэгтэн олон хол ойроос зорин цугласан байна. Эл өдөр гомбо тахиж, чогчид өргөжээ. Түүнчлэн Цахир сумаас тодорсон Ялгуусан хутагтын 17-р дүр Данзанванчүг хүрэлцэн ирж, нутгийн зон олондоо ерөөлөө айлдсан байна.
Өвгөн Гэсэр ламын шүтээнийг Цахир сумын төвийн Донагдамбаравжаалан хийдэд ханш нээх өдрийг хүртэл байлгаж, сүсэгтэн олныг мөргүүлж, буян үйлдүүлэх ажээ. Шороон гахай жилийн хаврын сарын ханш нээх өдөр нь аргын тооллын 4-р сарын 5-ны өдөр таарч байгаа юм. Ийм учраас сүсэгтэн олон ханш нээх өдөр хүртэл Гэсэр багшийг зорьж, золгож болох ажээ. Энэ үеэр Шашин урлагийн цэнгүүнийг ч зохион байгуулахаар төлөвлөжээ.
Итгэлт хамбаас ч олон зуун жилийн
настай эдгээр хувилгаадад сүсэгтэн олныг мөргүүлэх, мөргөлийн аялал жуулчлалыг
хөгжүүлэх талаар Цахир сумын удирдлагууд бодлого, төлөвлөгөөтэй ажиллаж байгаа
ажээ. Цахир сум нь Архангай аймгийн төвөөс 230 км бөгөөд хатуу хучилттай замаар 3-4 цаг явж хүрдэг юм.